2024/01/25
Шинэ мэдээАюул осол тохиолдоход яагаад ч юм амнаас энэ үг унадаг. Гэвч бурхан биш аврагчид ирээд түймэр гарсан бол гал руу эсвэл гол, ус, цасан хунгар руу яваад орчихно. Гайхалтай тийм ээ. Энэ хүмүүс Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний 70 гаруй хувийг эзэлдэг. Аврагч-усчин, аврагч-шүхэрчин, аврагч-гал сөнөөгч, дуудлага хүлээн авагч зэрэг онцгой албаны бүхий л гүйцэтгэх ажлыг нугалдаг эдгээр алба хаагчдыг ахлагч бүрэлдэхүүн гэнэ. Энэ жилийг Онцгой байдлын байгууллага ахлагч бүрэлдэхүүнээ дэмжиж жил болгон зарласан. Тиймээс аврагчдаас төрсөн анхны гавьяат ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын ахлагч, Үйлчилгээний гавьяат ажилтан, тэргүүн ахлагч Ж.Баяртогтохыг #nematimes буландаа зочноор урив.
2024/01/25
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэглэл хангамж, стандартын талаар ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ.
2024/01/25
Шинэ мэдээОн гарсаар Онцгой байдлын байгууллагад мө цөмөрсөн 4 удаагийн дуудлага, бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, 9 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.