Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Эртнээс бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймаг, нийслэлийн Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл сонслоо.

Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд гарсан ойн  түймрийг унтраахаар ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна. 

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын самны Батлан хамгаалахын атташе, хурандаа Пак Ин Чоль болон шинээр томилогдож байгаа атташе, хурандаа Нам Гён Жүн нарыг хүлээн авч уулзлаа.

Хохирлын хэмжээг тогтоохооор ажиллаж байна

 Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар 14-21 м/с, түр зуурын аадар бороо орсон газруудаар борооны өмнө түр зуур 24-33 м/с хүрч ширүүсэж, үүний улмаас Сүхбаатар, Төв аймгийн зарим сум, нийслэлд цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.25/ 11:00 цагийн байдлаар ойн 22 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-4, Хүдэр суманд-2, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу нийт 7 түймрийг цурамд оруулсан. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-5, Мандал суманд-7 буюу 16 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

Энэ хүрээнд нийслэлийн 6 дүүрэг, 17 аймгийн нутаг дэвсгэрийн 43 байршилд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллагын нийт 300 орчим алба хаагч, үүрэг гүйцэтгэж, иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэж байгаа юм.

Санамж бичгийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтарсан дадлага, сургуулилтыг зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд найрамдах Тажикистан улсын засгийн газрын дэргэдэх Онцгой комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, тус Улсын Засгийн газрын дэргэдэх Онцгой комиссын дарга, хурандаа генерал Раджабали Рахмонали  нар гарын үсэг зурлаа.

Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэлээ

Нисдэг тэргээр хүргэгдсэн НОБГ, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 40 орчим алба хаагч түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.