Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, 4 хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон төрийн цэргийн байгууллагуудын 2025 оны нэгдсэн ажиллагааны төлөвлөгөөний дагуу  Онцгой байдлын ерөнхий газраас  Зэвсэгт хүчний анги, салбаруудад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд болон хугацаат цэргийн алба хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалт, дадлагыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2952 нь гал түймэр, 414 нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 80 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 20 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,44 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Ойн 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 66 алба хаагч, 7 автомашин, мэргэжлийн ангийн 70 хүн, 8 автомашин, нийт 136 хүн, 1 нисдэг тэрэг 15 автомашин, 2 мотоцикль, 28 морьтой оролцож байгаа юм.

Завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд үүрэг гүйцэтгэж байна

Алба хаагчид нийслэлийн 7 дүүрэг болон 13 аймгийн нутаг дэвсгэрийн 43 байршилд ажиллаж, гол, усны ойролцоо амарч, зугаалж байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байгаа юм.

ЦУОШГ:Өнгөрөгч сард хамгийн бага хур тунадас орсон байна

Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 47.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 26 хувиар, олон жилийн дунджаас 7.9 хувиар тус тус бага байсан бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 27 дахь бага тунадастай сар болж өнгөрлөө.

Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета Онцгой байдлын чиглэлээр илүү олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, Онцгой байдлын салбарын чадавх олон улсын түвшинд хүрснийг цохон тэмдэглэсэн юм.

Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна

Өнгөрсөн 24 цагт  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Элээтийн ам”), Хүдэр сумын “Шоргоолжийн өндөр”, Мандал сумын “Гуртын уулын хойд тал”,  Дорнод аймгийн Халхгол сумын “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан нийт 4 ойн гал түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд орууллаа.