Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Ахмадын хорооноос тайлангийн хурлаа хийж, цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмжөө хэлэлцлээ

"Олон улсын ахмадын баярын өдөр"-ийг тохиолдуулан ОБЕГ-ын Ахмадын хорооноос тайлангийн хурлаа хийж, цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмжөө хэлэлцэн, зарим ахмад ажилтнуудыг салбарын шагналаар шагналаа.

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хойт хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Та бүхний бүтээсэн бахдам замнал үеийн үед үүрд дурсагдаж, эгнэгт мандан бадрах болтугай

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэндчилгээ дэвшүүллээ.

“Моностойн-Эх” гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн “Моностойн-Эх” гэдэг газар энэ сарын 28-нд гарсан ойн түймрийг 29-ний өдрийн 17:00 цагт цурамд оруулж, өнөөдөр /2025.09.30/ 12:12 цагт бүрэн унтраалаа. 

Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдлаа

Тус лабораторийг байгуулснаар дрон, хиймэл оюун (AI), хиймэл дагуулын өгөгдлийг нэгтгэн ашиглах боломжийг судалж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хяналт, хариу арга хэмжээнд шинэлэг шийдэл нэвтрүүлэхээс гадна  дэвшилтэт технологийн интеграцчилал нь байгалийн гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, газар дээрх нөхцөл байдлыг шуурхай тодорхойлох, хохирлыг үнэлэх үйл ажиллагааг оновчтой болгох ач холбогдолтой юм.

Өвлийн саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв

Өвлийн саруудын хувьд зүүн аймгуудын нутгаар цаг агаар хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд өнгөрсөн зуны хугацаанд хуурай гандуу байсан баруун аймгуудын нутгаар бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай зэргийг харгалзан үзэж малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.

Алба хаагчид 14 иргэний амь насыг авран хамгаалав

Нийт дуудлагын 57 нь гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь газар хөдлөлт байна.

Алба хаагчдад сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, оношлогоог хийж, зөвлөгөө мэдээллийг өгч байна

Гамшгийн үед сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх заавар боловсруулах ажлын хүрээнд “Сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлэг” нийслэлийн хүрээниий анги, байгууллагуудад ажиллаж байна.