Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр (2026.11.11) тив, дэлхийн чансаатай тэмцээн уралдаанд амжилттай оролцсон алба хаагчдыг хүлээн авч уулзан, чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тодруулбал, ОБЕГ-ын дэргэдэх 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлагч Б.Бат-Эрдэнэ нь 2026 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Евро азийн аварга шалгаруулах тэмцээний пауэрлифтингийн спортын гараар татах төрлийн -125 кг жинд болон 10 дугаар сарын 25-ны өдөр Киргиз Улсад зохион байгуулсан пауэрлифтингийн ДАШТ-ий гараар татах төрлийн +125 кг жинд тус тус түрүүлж, алтан медаль хүртсэн юм.

ОБЕГ-ын дэргэдэх Аврагч биеийн тамир, техник-спорт хорооны тамирчин, ахлах ахлагч Х.Болортуяа нь Казахстан Улсын Астана хотод 10 сарын 27-ноос 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан "АСТАНА-2026" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Түүний хувьд чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 21 дэх медалийн эзэн болсон.

Харин Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Галцогтын хувьд БНТУ-ын Бурса хотод зохион байгуулагдсан Гардан тулааны Дэлхийн цомын тэмцээний тулааны төрөлд оролцож, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

2026/11/11
Шинэ мэдээТив, дэлхийн чансаатай тэмцээн уралдаанд амжилттай оролцсон алба хаагчдыг хүлээн авч уулзаж талархал илэрхийлэв
2026/11/11
Шинэ мэдээЦаг агаарын нөхцөл байдал муудаж, их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдлээс сэрэмжлүүлж байна
2026/11/11
Онцгой мэдээ сонин