Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын чиглэлээр алба хаагчдыг сургаж, дадлагажууллаа

A- A A+

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч, бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, салааны захирагч нарыг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг энэ үеэр “Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын тогтолцоо нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүний амь нас, эрүүл мэнд болон иргэн, хуулийн этгээдийн өмч хөрөнгийг авран хамгаалахад чиглэсэн төрийн хяналтын салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Тиймээс сургалтаар эзэмшсэн мэдлэг, арга зүйгээ хамт олонтойгоо хуваалцаж, хариуцсан нутаг дэвсгэр, байгууллагынхаа онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна” гэлээ.

Энэ удаагийн сургалт, дадлагаар нийслэл болон 21 аймгийн гамшгаас хамгаалах улсын хяналтын чиглэлээр шинээр томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх, түүнчлэн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн нөөцөд бүртгэгдэн бэлтгэгдэж байгаа алба хаагчдыг нэгдсэн хөтөлбөрөөр хамруулж, сургаж, дадлагажуулсан гэдгээрээ онцлог байлаа.

Сургалтыг ОБЕГ-ын холбогдох бүтцийн нэгжүүд, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн багш нар удирдан чиглүүлж, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын тогтолцоо, хууль, эрхзүйн орчин, хяналт, шалгалт зохион байгуулах аргачлал, аргазүйг эзэмшүүлж, дадлагаар онолын мэдлэгээ бататгалаа.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын чиглэлээр алба хаагчдыг сургаж, дадлагажууллаа

Сургалтыг ОБЕГ-ын холбогдох бүтцийн нэгжүүд, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн багш нар удирдан чиглүүлж, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын тогтолцоо, хууль, эрхзүйн орчин, хяналт, шалгалт зохион байгуулах аргачлал, аргазүйг эзэмшүүлж, дадлагаар онолын мэдлэгээ бататгалаа.

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

Тэрбээр гаргасан шийдвэрийг далимдуулан тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж, орон нутгийн удирдлагуудад хяналт, хяналтаа сайжруулах үүрэг, даалгавар өгсөн талаар мэдээлэв.

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

Урьдчилсан байдлаар түймэрт 0.7 га талбай өртсөн байна.