Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0.5 мм бороо, Сэлэнгэ аймгийн 2 суманд 1,7 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 09-ний өдөр Баян-Өлгийн зарим, Увс, Ховдын баруун сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +12...+14 градус дулаан байна.
Төлөв байдал: 09-10-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Хөвсгөлийн зарим, Завханы хойд сумдын нутгаар, 10-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд Завхан, Булганы хойд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 11-нд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Төв, Хэнтийн зарим, Завхан, Өвөрхангай, Дорнодын хойд сумдын нутгаар, 12-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 13-нд Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11, 12-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -13...-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3...+2 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
Гал түймэр:
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Эрхэл баг хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ийн эзэмшлийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, 4х3 метрийн хэмжээтэй саравчны баруун талын ханын хэсэг, 8х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр хэсэг рүү гал түймэр тархаж байсныг ажиллан унтраасан.
Хэнтий аймаг, Бор-Өндөр Жаргалант 4 дүгээр баг хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Бор-Өндөр сум дахь 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн С-ын эзэмшлийн 60 боодол өвс, 5 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:19 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн О-ийн эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, 4 ханатай гэр, "ist" маркийн автомашин бүрэн, 9х5 метрийн хэмжээтэй гараашны урд хэсэг хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 01:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ын эзэмшлийн 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэгт эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/10/09
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2026/10/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/10/09
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.