Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн 1 суманд 0.1 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 06-07-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 07-ны өдөр Баян-Өлгийн зарим, Увсын баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +4...+9 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-3 градус хүйтэн, бусад хэсгээр +2...+4 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
Төлөв байдал: 07-08-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Төв аймгийн хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 08-ны өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм, 08-09-нд шилжих шөнө Баян-Өлгийн зарим, Дорнодын хойд сумдын нутгаар, 09-ний өдөр Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын зарим сумдын нутгаар, 10-нд Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх, Хөвсгөл, Ховд, Архангай, Хэнтий, Дорнодын зарим, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн сумдын нутгаар, 11-нд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Төв аймгийн зарим, Завханы зүүн, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 08-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 09-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 10-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар, 11-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4...+9 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ
Гал түймэр:
Орхон аймаг, Баян-Өндөр сум байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хөндий, гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 08:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, эд зүйл, иргэн С-ийн “Daewoo Alpheon” загварын суудлын автомашин тус тус бүрэн шатаж, иргэн Ц-ийн “Honda Fit” загварын суудлын автомашин хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Баянхутаг сум Цанатын хоолой багийн “Баян-Эрхэт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 21:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 30 тонн цемент тээвэрлэж явсан иргэн Х-ын “Beiben North Benz” загварын ачааны автомашины хойд 2 дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум Шинэ булаг багийн “Ноён нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “Lexus RX-450h” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
Төв аймаг, Баяндэлгэр сум Байдлаг багийн “Хөндлөн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс хойд зүгт 50 км, Багануур дүүргээс хойд зүгт 43 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид очиж, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 20:16 цагт цурамд оруулж, 22:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 7 га талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/10/07
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/10/07
Шинэ мэдээТерминалын агуулахыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж, байгуулах бөгөөд ингэснээр хүн амыг 14-өөс доошгүй хоног газрын тосны бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэх юм.
2026/10/07
Шинэ мэдээАюулгүй, амар тайван байх анхдагч орчин бол бидний гэр орон бөгөөд хүн бүр гамшгийн эрсдэлийг бууруулах боломжтой.