Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-1.5 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Монгол-Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, говийн бүс нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. Өмнөх хоногоос 4 градусаар дулаарч +18...+20 градус дулаан байна.
Төлөв байдал: 07-ны өдөр Баян-Өлгий, Увс, Архангайн зарим, Завханы зүүн сумдын нутгаар, 07-08-нд шилжих шөнө Увсын зүүн, Хөвсгөл, Булган, Төв аймгийн хойд, Завхан, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 08-ны өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар, 09-нд Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын зарим, Завханы баруун сумдын нутгаар, 10-нд Завхан, Хөвсгөлийн ихэнх, Увс, Ховдын зүүн, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 07-08-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с, 09-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр +3...+8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна. 09-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Гал түймэр:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.05-ны өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн 2х4 метрийн хэмжээтэй гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ганзам багт цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.05-ны өдрийн 13:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гаднах цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Тариат сумын Хорго багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.05-ны өдрийн 12:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэдийг очиход 800 мкв орчим талбайд шар өвс, аргал, хомоол уугьж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт хураалгаатай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.05-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашаанд 7 тонн орчим өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.05-ны өдрийн 17:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.05-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 2 га орчим талбайд шар өвс, мод шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрны гаднах хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.05-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллан унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.05-ны өдрийн 19:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн "Mitsubishi Canter" загварын ачааны автомашин дээр тээвэрлэж явсан гаальтай бага оврын экскаваторын хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.05-ны өдрийн 19:59 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн хашаанд 1х2 метрийн хэмжээтэй хогийн саванд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.05-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 3 дугаар хороонд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 2026.10.05-ны өдрийн 23:48 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн сувагт 2х2 метрийн хэмжээтэй хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Зүрх багийн "Заан-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.10.05-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Цагаан-Овоо, Сэргэлэн сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт бүрэн унтрааж, малчин иргэн С-д хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 600 га орчим талбай, малчин С-ийн 4х12 метрийн хэмжээтэй малын саравч, 600 ширхэг боодлын өвс өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/10/06
Шинэ мэдээЖил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиодог.
2026/10/06
Шинэ мэдээЖил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиодог.
2026/10/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ