Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар их төлөв цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Дарьгангын тал нутгаар +9...+14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь орчмоор +19...+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +13...+15 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-6-нд шилжих шөнө Увсын хойд, Баян-Өлгий, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 06-ны өдөр Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 7-нд Баян-Өлгий, Хөвсгөлийн хойд сумд, Архангайн зарим сумдын нутгаар, 8-нд Хөвсгөл, Хэнтийн хойд сумд, Завхан, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 9-нд Баян-Өлгийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Гал түймэр:

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд дулааны худаг дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 01:52 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход дулааны худаг дотор хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдпыг очиход иргэн О-гийн эзэмшлийн 5 ханатай гэр эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 09:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 16:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн "Prius" загварын автомашин бүрэн шатаж, эзэмшигч тодорхойгүй "Yamaha MT" загварын мотоцикл хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Сэлхийн задгайд хашааны өвс шатаж байна гэсэн дуудлагыг 17:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн хашаанд 0.05 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 19:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  иргэн О-гийн эзэмшлийн 4 ханатай гэрт эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо 2 дугаар багт автомашины чиргүүл дээрх нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 20:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн эзэмшлийн “North Benz ND4250” загварын ачааны автомашины чиргүүл дээр 100 тн орчим нүүрс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлангийн задгайд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 20:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой 5 дугаар багийн “Тайхарын тал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 31 км, сумын төвөөс урд зүгт 1,5 км/-т ачааны автомашин шатаж байна 20:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "ISUZU FORWARD" загварын ачааны автомашины 2 дугуй, тэвшинд хураалттай 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 23:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 5 ханатай шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан эрэг 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-гийн эзэмшлийн 5 ханатай гэр, мөн иргэн Б-гийн эзэмшлийн “Mitsubishi-Lancer” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /25 настай, эрэгтэй/ 2 гар, хөл нь түлэгдэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасагт хүргэгдсэн.

Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 03:39 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 12х12 метрийн хэмжээтэй тавилгын үйлдвэрийн дээврийн хэсэг, дотор эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр 2 дугаар багийн "Сүмбэр уул" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Чойбалсан сумын төвд хөдөлгөөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 10.04-ний өдрийн 17:25 цагт цурамд оруулж, мөн өдрийн 17:45 цагт бүрэн унтрааж, Сүмбэр багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 600 га талбай өртсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Олон улсын магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

Олон улсын магадлан итгэмжлэгдсэн “Онцгой байдал–Гамшиг судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 28 багц цагийн сургалтад Онцгой байдлын сургуулийн багш нар болон төгсөх дамжааны сонсогч хамрагдсан юм. 

Нийт дуудлагын 83 хувь нь обьектын гал түймэр байна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.28-2026.10.04) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.