Хэт халуун болж байгаагаас усан үзмийн хураалт эрт эхэлжээ

A- A A+

ЭЛ БЕДОРК, 2026 оны наймдугаар сарын 11 /Reuters/. Барселонагийн баруун хойд дүүрэг дэх дарсны үйлдвэрийн ажилчид духандаа зүүсэн чийдэнгээрээ үзмийн талбайгаа гэрэлтүүлэн, мөчир тайрагч хайч бариад үүр цайхаас өмнө усан үзмээ түүж эхэллээ. Каталоний өөртөө засах мужид энэ жил хэт халуун зун болсны улмаас усан үзмээ түүхэнд үзэгдээгүй эрт цагаар хурааж байна.

Анойа бүс нутгийн Грамона дарсны үйлдвэрийн ажилчид наймдугаар сард ихэвчлэн тохиодог уламжлалт өдрөөс хэдэн долоо хоногийн өмнө ургацаа хурааж эхэлжээ. 

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж, агаарын хэм жилийн дунджаас их байгаагийн улмаас компани, байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохыг хичээж байна.

Хэт халж байгаа нь олон хүнийг тавгүйтүүлж, зарим нь эрүүл мэндийн асуудалтай болж байгаа тухай Грамона дарсны үйлдвэрийн техникийн захирал Рок Грамона ярилаа.

"Цельсийн +35-аас +45 хэм (Фаренгейтийн +95-аас +113) нь ажилчдын хувьд хэтэрхий халуун байсан учир бид шийдвэр гаргах шаардлагатай болсон. Бас аагим халуунд ургамал хүртэл дарамтыг мэдэрч, усан үзэм илүү түргэн боловсорсон. Бид цаашид өдрийн цагаар усан үзэм хураахгүй, шөнийн цагаар хураана гэж бодож байна" гэж Грамона хэлэв. 

Барселона хотод долоодугаар сарын дундаж агаарын хэм 1961-1990 оны үеийн дундаж үзүүлэлтээс 5.8 хэмээр өндөр байсан тухай Ройтерсын Цаг уурын үнэлгээний алба мэдээлжээ.

Эх сурвалж: Монцамэ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэрээ аймаг, сумын удирдлагуудад тулгамдсан асуудлыг эрсдэл үүсэхээс өмнө тодорхойлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхийг үүрэг болголоо.