Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

A- A A+

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Увс аймагт ажиллаж,  Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, УОК-ын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа. 

Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат энэ үеэр  Улаангомын Дулааны II станц ТӨХК-ийн эх үүсвэрийн өргөтгөлийн ажил 2025 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 47 хувийн гүйцэтгэлтэй. Тус төслийн үлдэгдэл санхүүжилт 8.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэснээр энэ оны халаалтын улирал эхлэхээс өмнө өргөтгөлийн ажлаа дуусгаж, ашиглалтад оруулах боломжтойг мэдээлсэн юм. 

Харин Шадар сайд Улаангомын Дулааны II станцын эх үүсвэрийн өргөтгөлийн ажлыг дуусгахад шаардлагатай 8.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгээ илэрхийллээ. 

Мөн тэрээр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, техник хэрэгсэлтэй танилцаж, болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Алба хаагчид 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.