Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид багийн дүнгээр тэргүүллээ

A- A A+

Гал унтраах техник спортын эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо. 

Довтолгооны шатны эрэгтэйчүүдийн төрөлд 13:89 секундын амжилтаар тэргүүн байрыг Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын тамирчин, ОУХМ О.Мөнхтунгалаг,  дэд байрыг 13:98 секундын амжилтаар  Увс аймгийн Онцгой байдлын газрын тамирчин, спортын мастер Ц.Баттулга, гутгаар байрыг 14:71 секундын амжилтаар УБТЗ-ын тамирчин, спортын мастер Н.Пүрэвдаш эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд 8:41 секундын амжилтаар  тэргүүн байрт Орхон аймгийн Онцгой байдлын газрын тамирчин, Ч.Номин-Эрдэнэ, дэд байрт 8:55 секундын амжилтаар мөн газрын тамирчин Б.Анхзул, гутгаар байрт 9:23 секундын амжилтаар мөн газрын тамирчин Б.Хонгорзул шалгарлаа. 

4x100 метрийн эрэгтэйчүүдийн төрөлд 57:39 секундын амжилтаар  тэргүүн байрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, 60:23 секундын амжилтаар дэд байрт Орхон аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, 60:72 секундын амжилтаар гутгаар байрт Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд 1:16:27 секундын амжилтаар тэргүүн байрыг НОБГ-ын I баг, 1:18:58 секундын амжилтаар дэд байрыг НОБГ-ын II баг, 1:20:62 секундын амжилтаар гутгаар байрыг Орхон аймгийн Онцгой байдлын газрын I баг тус тус эзэллээ. 

Саадтай 100 метрийн эрэгтэйчүүдийн төрөлд 16:02 секундын амжилтаар тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын тамирчин, ОУХМ С.Төрбат, 16:20 секундын амжилтаар дэд байрыг Орхон аймгийн Онцгой байдлын газрын тамирчин М.Баярнамсрай, 16:27 секундын амжилтаар гутгаар байрыг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Ж.Сайнбаяр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд 18:87 секундын амжилтаар тэргүүн байрт Увс аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Э.Урангуа,  20:19 секундын амжилтаар дэд байрт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Г.Хулан,  20:57 секундын амжилтаар  гутгаар байрт Орхон аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Б.Нямсүрэн шалгарлаа. 


Хоёр төрөлтийн  эрэгтэйчүүдийн төрөлд 30:07 секундын амжилтаар тэргүүн байрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын тамирчин, ОУХМ С.Төрбат, 31:14 секундын амжилтаар дэд байрт Орхон аймгийн Онцгой байдлын газрын тамирчин, ОУХМ О.Мөнхтунгалаг, 31:66 секундын амжилтаар Дундговь аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Ц.Ууганбямба шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд 28:44 секундын амжилтаар тэргүүн байрыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Г.Хулан, 28:67 секундын амжилтаар дэд байрыг НОБГ-ын тамирчин Г.Ануужин,  30:28 секундын амжилтаар гутгаар байрыг Увс аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Э.Сарангуа нар тус тус эзэллээ. 


Байлдааны тархалтын эрэгтэйчүүдийн төрөлд 31:97 секундын амжилтаар тэргүүн байрыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, 32:97 секундын амжилтаар дэд байрыг Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, 33:48 секундын амжилтаар гутгаар байрыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт НОБГ-ын I баг, дэд байрт Орхон аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарсан юм. 

 Багийн нийлбэр дүнгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлж, цомын эзэн болсон бол Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид удааллаа.  

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотноо  болох дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах хүрээнд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгааллаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо  “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ