Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 1 суманд 0.8 мм, Булган аймгийн 3 суманд 1-3 мм, Дархан-Уул аймгийн 1 суманд 0.2 мм, Орхон аймгийн 2 суманд 0.6-6.6 мм, Сэлэнгэ аймгийн 3 суманд 4.9 мм, Төв аймгийн 27 суманд 0.5-3.5 мм, Хөвсгөл аймгийн 12 суманд 3-7 мм, Хэнтий аймгийн 12 суманд 9-12 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. 

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +12...+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.

Төлөв байдал: 03-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04, 05-нд нутгийн зарим газраар, 6-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 05, 06-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүхэн Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +8...+13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Орхон, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.

Гал түймэр:

Сэлэнгэ аймаг, Мандал сум Минжийн хангай 7 дугаар баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 218 км, ангийн байрлалаас баруун зүгт 3 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Д-ийн 10х9 метрийн хэмжээтэй 2 давхар / мансардтай/ байшингийн дээвэр шатаж байсныг  ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 21:12 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн О-ын эзэмшлийн  "Prius41" загварын автомашин бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Хэнтий аймаг, Хэрлэн сум Дулаан 5 дугаар баг хүнсний дэлгүүрт утаа гарч байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 03:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн  алба хаагчдыг очиход, иргэн М-ийн эзэмшлийн 23х14 метрийн хэмжээтэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн дээврийн хэсэг болон хөргүүр, эд зүйл шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Хангилцагын гол гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд  зүгт 10 км/-т. Иргэн С-ын эзэмшлийн  ачааны автомашин голын усанд унах гэж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 11:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход, Тэс сумаас Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан иргэн С /35 настай, эрэгтэй/-н эзэмшлийн   “Mighty” загварын ачааны автомашин 2 зорчигчтой иргэн А /11 настай, эмэгтэй/, Ц /20 настай, эмэгтэй/  "Хангилцаг"-ын голын усанд суусан байсныг минут ажиллан татаж гаргаж аюулгүй болгосон.

Өвөрхангай аймаг, Хужирт сум Дулаан 6 дугаар багийн "Харзны гол" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойт зүгт 125 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т. автомашин голын усанд суусан гэх дуудлагыг 06.02-ны өдрийн 01:16 цагт хүлээн авсан. Тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, иргэн Т-ийн  “Land Cruiser 80” загварын автомашин голд суусан байсныг  ажиллаж автомашиныг татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, аюулгүй амьдрах, ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.