Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +14...+19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр +20...+25 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.
Төлөв байдал: 30, 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 6-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 30, 31-нд нутгийн зарим газраар, 6-р сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 31-нд нутгийн хойд хагаст, 6-р сарын 01-ээс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.
Гал түймэр:
Дорноговь аймаг, Сайншанд сум Чандмань багийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн ард автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “УАЗ-31512” загварын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин, 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 21 дүгээр хороо хашаа, гэрлийн утас шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 21:12 цагт хүлээн авсан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 1х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 3х3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/05/29
Шинэ мэдээ10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
2026/05/29
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/05/29
Шинэ мэдээГал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлага солилцлоо