Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0.3 мм, Сүхбаатар аймгийн 10 суманд 0.1-8 мм, Хэнтий аймгийн 1 суманд 0.5 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. 

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас5-10 м/с. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +27...+32 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, +21...+23 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30, 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 6-р сарын 01-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 29-нд Алтайн уулархаг уулархаг нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар, 6-р сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +19...+24 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 31, 6-р сарын 01-нд нутгийн хойд хагаст эрс сэрүүснэ.

Гал түймэр:

Булган аймаг, Баяннуур сум Хан шахаат багийн /аймгийн төвөөс урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/  станц шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.27-ны өдрийн 10:08 цагт хүлээн авсан.             Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй  төхөөрөмжүүд болон эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.27-ны өдрийн 16:41 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, эд хогшил, 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар, 3х6 метрийн хэмжээтэй гарааш, иргэн М-ын 10х10 метрийн хэмжээтэй байшингийн 3х5 метрийн хэмжээтэй галлагааны өрөө, 10 метр орчим урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.28-ны өдрийн 03:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар ангийн алба хаагчдыг очиход 15х25 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төв аймаг, Мөнгөнморьт сум Байдлаг багийн "Гутайн далан" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 194 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ "Хэрлэн" голын усанд 2 зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг 2026.05.28-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь 75 дугаар ангийн  алба хаагчдыг очиход Багануур дүүргээс Мөнгөнморьт сум руу зорчиж явсан иргэн г-ийн  “Ssangyong Korando” загварын суудлын автомашин “Хэрлэн” голын суусан байсныг  ажиллан, татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Таван хүний амь аварсан Б.Батням & Бади

Хүний амьдралд үргэлж баяр хөөр, инээд цалгиж байдаггүй. Хэнэггүй, хайхрамжгүй байдал, гэнэтийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж аюулт нөхцөл байдалтай нүүр тулах мөч бидэнд хэзээ ч тохиож болно. Чухам энэ л эгзэгтэй үед эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө цаг наргүй зүтгэдэг алба бол Онцгой байдлын аврах анги юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар гамшгийн бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2026 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.