Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 3 мм, Архангай аймгийн 11 суманд 42 мм, Баянхонгор аймгийн 4 суманд 4 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 0.3 мм, Дорноговь аймгийн 14 суманд 10 мм, Дундговь аймгийн 10 суманд 14 мм, Говьсүмбэр аймгийн 3 суманд 12.4 мм, Төв аймгийн 27 суманд 5 мм, Өмнөговь аймгийн 2 суманд 0.4 мм, Өвөрхангай аймгийн 19 суманд 15 мм, Сэлэнгэ аймгийн 4 суманд 0.3 мм, Хэнтий аймгийн 4 суманд 2.4 мм бороо орсон. Архангай аймгийн 7 суманд 6 см, Завхан аймгийн 1 суманд 2 мм цас орсон.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хагаст дулаарч Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +22...+27 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +16...+18 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 31-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 29-нд Алтайн уулархаг уулархаг нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

28, 29-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 31-нд нутгийн хойд хагаст эрс сэрүүснэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 08:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн эзэмшлийн 4х10 метрийн хэмжээтэй цайны газрын дотор эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 3 дугаар хороо утаа гарч байна гэсэн дуудлагыг 18:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын  хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 2х3 метрийн хэмжээтэй агуулахад, 1х1 метрийн хэмжээтэй цаасан хайрцаг, эд зүйл шатаж байсныг  ажиллан унтраасан. /Утаажилтын бүсээс 46 хүнийг аюулгүй газар гаргасан. том хүн-45, хүүхэд-1/

Хэнтий аймаг, Батноров сум Бэрх 7 дугаар баг тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 23:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход, эзэмшигч тодорхойгүй 2 өрөө 72м2 байрны 1.8х1 метрийн хэмжээтэй тагтан дээр хайрцагтай хувцас шатаж байсныг  ажиллан унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хэнтий аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр (2026.07.31) Хэнтий аймагт ажиллалаа. 

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг бэхжүүлэх, олон улсын дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахын ач холбогдлыг онцолж, ирэх наймдугаар сард зохион байгуулах “COP 17” бага хурлын бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар эрчимтэй хангаж буйг танилцууллаа. 

Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгааллаа.