Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайн туршлагыг танилцууллаа

A- A A+

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас баруун бүсийн аймгуудын Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн цахим уулзалт, семинарыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгуудын Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд оролцсон юм. Энэ үеэр орон нутгийн зөвлөлүүдийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Мөн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хөрөнгө оруулалт, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудыг танилцуулсан юм. 

Монгол Улс гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах засаглалыг бэхжүүлэх хүрээнд 2018 оноос Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулан ажиллаж, улс, орон нутаг, бүсийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрсэн байна. 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Залуу офицеруудын чуулга уулзалтад 70 орчим алба хаагч оролцлоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, албаны ур чадвар, хөгжлийг дэмжих, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

“Гамшиг судлал, Инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.