Хэт халалт Европ тивийг нөмөрчээ

A- A A+

ЛОНДОН, 2026 оны тавдугаар сарын 26 /Kazinform/. Европ тив даяар хэт халж, зарим улс оронд агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Ялангуяа Их Британи, Франц, Испани улсуудад нөхцөл байдал нэн хүндэрч, тавдугаар сарын сүүлч үеийн ердийн агаарын хэмээс нэлээд давж халжээ.

Их Британийн Met Office цаг уурын албаны мэдээллээр, өчигдөр Лондон хотын “Хитроу” нисэх онгоцны буудлын орчимд агаарын хэм +33.5 градуст хүрсэн байна. Энэ бол Их Британид цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Өмнө нь 1922 онд Лондоны Кэмдэн дүүрэгт тавдугаар сарын сүүлчээр +32.8 хэм хүртэл халж байжээ.

Цаг уурчдын анхааруулж байгаагаар, хэт халалт үргэлжилж, мягмар гарагт +35 хэмд хүрэхээр байгаа нь тавдугаар сарын хувьд рекорд үзүүлэлт юм. Түүнээс гадна өнгөрсөн шөнө Лондонд +19.4 хэм халуун байсан нь мөн түүхэн дээд үзүүлэлт ажээ. Өдрийн халуунаас сэргэж амжаагүй байгаа хүний биемахбодид ийм үзэгдэл маш аюултай.

Хэт халалт Европын бусад улсыг ч нөмөрчээ. Францын 20 гаруй хотод агаарын хэм ажиглалтын түүхэнд бүртгэгдсэн дээд үзүүлэлтүүдээс давсан байна. Испанийн зарим бүс нутагт агаарын хэм +40-д дөхжээ. Тивийн олон газар оронд агаар мандал ердийнхөөс 12-15 хэмээр илүү халж байгаа ажээ. Цаг уурчдын таамаглаж байгаагаар, ойрын өдрүүдэд дээрх гурван улсад агаарын хэм олон удаа рекорд хэмжээнд хүрч, энэ долоо хоног дуусах хүртэл хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна.   

Эх сурвалж: montsame.mn 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Индонезид 1600 удаагийн чичирхийлэл бүртгэгджээ

Тус бүс нутагт даваа гаргийн байдлаар 1600 орчим удаа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэнээс гадна нэг удаа 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

Тус шинэчилсэн атлас нь 10 бүлэг, 71 зураглалтай бөгөөд дөрөв дэх удаагийн үндэсний үнэлгээ юм. 

Б. Анхзул:Бүх амжилтын эхлэл бас хөшүүрэг нь би өөрөө

энэ удаагийн nematimes булан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан  ОБЕГ-ын харьяа Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төв 123 дугаар ангийн Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б. Анхзулыг онцоллоо.