Дундговь аймгийн багш, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас  “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг улсын хэмжээнд үе шаттай хэрэгжүүлж байгаатай холбогдуулан багш, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг Дундговь аймагт зохион байгууллаа. 

Сургалтад  аймгийн сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын байгууллагын захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нарын 67 алба хаагч хамрагдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, арга зүйгээ дээшлүүлсэн юм. 

Сургалтын хүрээнд “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хэрэгжилт, газар хөдлөлт, гал түймэр, ой, хээрийн гал түймэр, зуд, үер, хүчтэй цасан болон шороон шуурга зэрэг байгаль, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдал, өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сэдвээр ОБЕГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, туршлага солилцлоо.

Мөн “Боосай” картыг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах арга зүйг танилцуулсан юм. 

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдыг гамшгаас хамгаалах мэдлэг, чадвараар хангахаас гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэж байгаа гэдгээрээ онцлог.

Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудаар дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролыг хүүхэд, багачууд, суралцагчдад системтэй хүргэх, боловсролын байгууллагын бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд материалаа ирүүлэхийг урьж байна

Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол, Франц Улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь 2010 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд Монгол Улсад Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг болон гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна. 

Непалд болсон үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон байна

Үертэй холбоотойгоор Энэтхэгийн Засгийн газар Непалтай хиллэдэг мужуудынхаа эрх баригчдад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өгчээ.