Тактикийн дуурайлган үзүүлэх дадлага зохион байгуулж, иргэдийг нүүлгэн шилжүүллээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас Дундговь аймагт зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд тактикийн үзүүлэх дадлагыг зохион байгууллаа.

Тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус  нийт 11 байгууллагын 121 хүн, 25 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.

Нүүлгэн шилжүүлэх болон хуарангийн зохион байгуулалтын дадлагыг 6 цэгээс нийт 2021 иргэнийг хамруулж, гамшгийн үед иргэдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх, бүртгэл мэдээлэл нэгтгэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, түр байрлуулах цэгийн зохион байгуулалтыг бодитоор туршсан нь онцлог байлаа.

Мөн энэхүү ажиллагаанд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын мэргэжлийн экспертүүд оролцож, хуарангийн удирдлага зохион байгуулалт, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, хамгааллын асуудал, хүмүүнлэгийн тусламжийн менежментийн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн нь дадлагын үр өгөөжийг нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой байлаа.

Түүнчлэн түр хуарангийн зохион байгуулалтын хүрээнд иргэдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, банк санхүү, мэдээлэл зөвлөгөө, сэтгэл зүйн дэмжлэг зэрэг төрийн үйлчилгээг нэг цэгээс цогцоор нь хүргэж, зохион байгуулалтыг бодитоор хэрэгжүүлсэн нь гамшгийн үед иргэдийн хэрэгцээнд суурилсан үйлчилгээ үзүүлэх чадавхыг нэмэгдүүллээ.

Хээрийн хүн эмнэлэг дэлгэх ажиллагааны хүрээнд нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, ангилан ялгалт хийх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх, шаардлагатай тохиолдолд тусгаарлах ажиллагаа болон мал эмнэлгийн чиглэлээр гоц халдварт өвчний үеийн хорио цээр, ариутгал халдваргүйтгэлийн ажиллагааг гүйцэтгэлээ.

Мөн гамшгийн үед хүүхэд хамгаалал, эмзэг бүлгийн иргэдийн аюулгүй байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүмүүнлэгийн тусламжийн зохион байгуулалтын асуудлыг хамтатган хэрэгжүүлсэн нь энэ удаагийн иж бүрэн сургуулийн онцлог юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хэнтий аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр (2026.07.31) Хэнтий аймагт ажиллалаа. 

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг бэхжүүлэх, олон улсын дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахын ач холбогдлыг онцолж, ирэх наймдугаар сард зохион байгуулах “COP 17” бага хурлын бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар эрчимтэй хангаж буйг танилцууллаа. 

Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгааллаа.