“Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн сонсогчид дадлага сургалтад хамрагдаж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимд “Аврагч-гал сөнөөгч”, “Гал түймэр унтраах автомашины жолооч” мэргэжлээр суралцаж байгаа сонсогчдын хичээлийн жилийн ээлжит үйлдвэрийн дадлага, сургалтыг зохион байгуулж байна.

Сонсогчид ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, НОБГ-ын Аврах анги болон БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид дадлага, сургалтаа хийж байгаа юм.

Дадлага сургалтын хүрээнд сонсогчид аврах ажиллагаа, гал унтраах ажиллагааны зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, бэлэн байдлын үйл ажиллагаатай танилцаж, онолын мэдлэгээ бататган, мэргэжлийн ур чадвараа бодит орчинд хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.