Алба хаагчдыг сэтгэл зүйн энхтайвны болосролын сургагч багшаар бэлтгэлээ

A- A A+

Юнескогийн баталсан хөтөлбөрийн дагуу Боловсроын яамны Насан туршийн боловсролын газраар дамжуулан ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн 09 дүгээр ангийн алба хаагчид “Энхтайвны боловсрол олгох олон улсын модуль сургалт”-д 45 хоногийн хугацаанд хамрагдаж, сэтгэл зүйн энхтайвны болосролын сургагч багшаар бэлтгэгдлээ.

Тус сургалтыг Heavenly Culture, World Peace, Restoration of Light (HWPL) олон улсын энх тайвныг дэмжих зорилготой төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулсан бөгөөд алба хаагчдын хувь хүний орон зай, гэр бүлийн үнэ цэнэ, сэтгэлзүйн дэмжлэг, хүнлэг хандлагыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт болсон гэдгээрээ онцлог юм.

Сургалтын хаалтын арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, хэлсэн үгэндээ "Бидний “онцгой” алба бол угаас авран хамгаалах хүмүүнлэг үйл ажиллагаа. Иймээс бусдыг ойлгох, энэрэх чадвар бидэнд хэн хүнээс илүү шаардлагатай. Хэнийг ч ялгалгүй, нөхцөл байдлыг үл харгалзан, цаг хугацаатай уралдан амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалдаг мэргэжил учраас энэхүү сургалтын төлөвшсөн харилцааны соёл, хүндлэл нь албаны ур чадварын маань салшгүй хэсэг болж байна. Мөн Онцгой байдлын алба хаагчид гал түймэр, гамшиг, осол зэрэг өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг учраас сэтгэлзүйн ачаалал, стрессийн нөлөөлөл хамгийн өндөр байдаг ажлын байрны нэгд тооцогдоно. Ийм нөхцөлд бид зөвхөн биеийн бэлтгэл, мэргэжлийн ур чадвараарзогсохгүй стрессээ удирдах, сэтгэлзүйн тогтвортой байдлаа хадгалах, сөрөг нөлөөг бууруулах чадвартай байх ёстой. Энэ чадвар нь алба хаагчийн аюулгүй ажиллагаа, багийн уялдаа, иргэдтэй харилцах соёл, шийдвэр гаргалтын чанарт шууд нөлөөлдөг. Монгол Улсын Үндсэн хуулийн арван нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээүндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөгхохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй”мөн Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 26 дугаартогтоолоор “Аюулгүй байдал – иргэдийн оролцоо” хөтөлбөрийг баталсантай холбогдуулан алба хаагчдыг эхоронч, төрийн албан хаагчдын өмнө үнэт зүйлтэй нийцсэн сургалт боллоо гэж дүгнэж байна.Тиймээс энэхүү Энхтайвны боловсролын байгууллагын Сэтгэл зүйн модуль сургалтад ОБЕГ-ын дэргэдэх 09 дүгээр ангийн алба хаагчид суралцаж төгсөөд гэрчилгээгээ гардан авч байгаад баяр хүргэж, энэ бол зөвхөн ажлын хүрээнд бус, сэтгэл зүйгээ зөв авч явах, өөрийгөө удирдах, улмаар ар гэртээ үлгэр дууриалалтай аав, ээж байх, улс орондоо эх оронч, үнэнч зүтгэх, элгэн садан, ойр дотныхондоо халамжтай хүү, охин байх үнэт зүйлийг бэхжүүлсэн чухал сургалт байлаа" гэлээ. 

Тус төрийн бус байгууллага нь “Энх тайвны боловсрол” хөтөлбөрийн хүрээнд сургалт, семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулж, энх тайвны үнэт зүйл, уучлал, хүлээцтэй байдал, хүний эрх, харилцан хүндлэл, хамтын ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлдэг.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх, гамшгаас хамгаалах бүхий л үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ

Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол Улс, Азийн гамшгийн бэлэн байдлын өв хоорондын хамтын ажиллагаа 2000 оноос эхэлж, гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, сургалт, уулзалт семинарыг зохион байгуулах, бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

Алба хаагчдыг сэтгэл зүйн энхтайвны болосролын сургагч багшаар бэлтгэлээ

ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн 09 дүгээр ангийн алба хаагчид “Энхтайвны боловсрол олгох олон улсын модуль сургалт”-д 45 хоногийн хугацаанд хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.

Нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 12.5 шоо.км байна.