Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 1 суманд 0.3 мм, Дорнод аймгийн 7 суманд 0.3-0.5 мм, Сүхбаатар аймгийн 6 суманд 0.2-0.5 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 0.3 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Хур тунадас ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Температур Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон голын хөндийгөөр -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод:Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, -13...-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 28-нд нутгийн зарим газраар, 03 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +1...-4 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 09:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 20х10 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөнд цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 37 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн “Texas” авто засварын газрын 10х15 метрийн хэмжээтэй байшингийн үүдний галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Эрхэл баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 17:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 11х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Дорнод аймаг, Гурванзагал сум Рашаат багийн “Цагаан хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ 02.24-ний өдрийн 17:30 цагт автомашинтай иргэд малдаа яваад сураггүй болсон тухай 02.25-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:50 цагт “Land Cruiser Prado-150” загварын автомашинтай иргэн Х /34 настай, эрэгтэй/, М /32 настай эмэгтэй/, “Land Cruiser-200” загварын суудлын автомашинтай иргэн Х/37 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар нь тус багийн “Хоргой” гэдэг газар малаа хоргоож байхад эсэн мэнд олсон.
Дорнод аймаг, Баянтүмэн сум Жаргалан багийн “Мангирт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т 2 иргэн автомашинаар зорчиж яваад автомашин нь цасанд суусан 1 хүн нь /архи уусан/ автомашинаасаа бууж явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 09:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиж цасанд суусан иргэн Т-ын “Insight” загварын автомашиныг татан гарасан бөгөөд иргэн Г /45 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багийн “Хутаг-Уул” гэдэг газар /автомашин цасанд суусан газраас баруун зүгт 13 км/-аас эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/02/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/02/26
Шинэ мэдээАжиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо байдлыг хангах нь иргэн таны чухал дадлуудын нэг юм.
2026/02/26
Подкаст