Улаанбаатар бүсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нар сургалтад хамрагдлаа

A- A A+

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран "Улаанбаатар бүсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нарын дадлага, сургууль"-ийг энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Сургалтад ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр анги, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нар хамрагдсан юм.  

Алба хаагчдад Онцгой байдлын байгууллагын 2026 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгаас хамгаалах улсын хяналтыг үр дүнтэй зохион байгуулах, эрх бүхий албан тушаалтны эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалт зэрэг мэдлэг, дадлагыг эзэмшүүллээ. 

Мөн сургалтын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад хамтарсан гүйцэтгэлийн  хяналт шалгалтыг хийж, хялбаршуулсан болон зөрчлийн хэрэг нээх ажиллагааг явуулах дадлага сургуулийг зохион байгуулж, харилцан туршлага солилцсон юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.