Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна

A- A A+

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам, даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан нөхцөл байдал үүссэн.

Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын IV хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу цасанд боогдсон зам, давааг чөлөөлөхөд шаардлагатай хүн, хүч хэрэгслээр ханган, шаардлагатай шатахуун түлшний дэмжлэг үзүүлж,  ЗХЖШ, Онцгой байдлын газрын алба хаагчид болон төрийн байгууллагууд, иргэд зам гаргах, айл өрхүүдэд тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Зүүн бүсийн төв-Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах нар газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. 

Тус бүс нутгаар  цасан шуурга шуурсан хэвээр, гамшгийн эрсдэл буураагүй байгаа тул иргэд, малчид тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, цасан шуурга намжтал аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.