“Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах нь” төслийг эхлүүлэх семинарыг зохион байгуулж байна

A- A A+

Азийн гамшгийн бэлэн байдлын төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн хөгжлийн банктай хамтран  “Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах нь” төслийг дөрвөн улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас Сангийн яам болон Онцгой байдлын ерөнхий газартай хамтран төсөл эхлүүлэх семинарыг энэ сарын 25-26-ны өдррүүдэд зохион байгуулж байгаа юм. 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, тэр дундаа гамшгийн дараах сэргээн босголтын тогтолцоо, бэлэн байдал, санхүүжилт, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх асуудлаар санал солилцохоор хуран чуулж байгаа нь цаг үеэ олсон, бодлогын ач холбогдол өндөртэй үйл явдал юм. Сүүлийн жилүүдэд үер, зуд, салхи шуурга, ой хээрийн түймэр зэрэг байгалийн аюулт үзэгдлийн давтамж, эрчим уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нэмэгдэж, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагавар өссөөр байна. Сэргээн босголт нь олон талын оролцоо, нэгдмэл зохион байгуулалт шаардсан цогц үйл явц юм. Иймд өнөөдрийн хэлэлцүүлгээр тогтолцоо, чадавх, санхүүжилтийн механизм, тулгамдсан асуудал, сайжруулах боломжийн талаар бодитой санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ илүү тодорхой болгоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин Азийн хөгжлийн банкны Байгалийн нөөц болон хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн  Юкицүгэ Янома, мөн газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн Стивен Голдфинч нар  гамшиг нь нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулж, хөгжлийн ололтыг сааруулах эрсдэлтэйг онцлоод сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах нь чухал болохыг тэмдэглэсэн юм. 

"Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах нь” төсөл нь дөрвөн улсын хэмжээнд институцийн бэлэн байдлыг хангах, зохицуулах, сэргээн босгох тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байна. Тиймээс тус семинараар хамтран ажиллаж байгаа болон оролцогч талуудад төслийг танилцуулж, санал, хүсэлтийг авч, төслийн зорилт бүрээр тэргүүлэх чиглэлүүд болон манлайлан ажиллах талуудыг тодорхойлно. 

Мөн оролцогч талууд гамшгийн дараах сэргээн босголтын сүүлийн үеийн туршлагаас хуваалцаж, цаашид гамшигт тэсвэртэй сэргээн босголтын тогтолцоог бий болгохын тулд үндэсний хэмжээний бэлэн байдлаа өөрсдөө үнэлэхээс гадна  сэргээн босголтын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулахад шаардлагатай институцийн хэрэгцээ, зохицуулалтын механизм, мэдээллийн тогтолцоо, санхүүжилтийн асуудлыг тодорхойлоход дэмжлэг үзүүлнэ. 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах нь” төслийг эхлүүлэх семинарыг зохион байгуулж байна

Азийн гамшгийн бэлэн байдлын төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн хөгжлийн банктай хамтран  “Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах нь” төслийг дөрвөн улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал

Энэ удаагийн nematimes ярилцлагын булан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэгийг урьж, ярилцлаа.

Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа

Энэхүү судалгааны ажил нь химийн аюулгүй байдлыг хангах нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах нэг бүрэлдэхүүн болохыг тодорхойлж,  түүний аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх хүчин зүйл, үүрэг оролцоог нарийвчлан судалж, химийн аюулгүй байдал болон химийн аюулгүй байдлын онолын тодорхойлолтуудыг боловсруулж дэвшүүлсэн гэдгээрээ онолын ач холбогдолтой юм.