Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал

A- A A+

Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, алдаагаа дэнсэлж, ахин тэмүүлэх зориг гээд олон төрлийн “араншин” түүнийг тодотгодог нь бахархмаар... Ийм л замаар өнөөдөр бид амьдарч бас ажиллаж байна. Энэ удаагийн nematimes ярилцлагын булан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэгийг урьж, ярилцлаа.


-Миний бие Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. Дөрвөн хүүхэдтэй айлын бага буюу ганц охин нь. Хүүхэд байхын л хөдөлгөөнтэй, спортын төрөл бүрийн авьяастай, гар бөмбөг, хөнгөн атлетикаар хичээллэдэг байлаа. Дорноговь аймгийн Сайншанд сумын I сургууль, Замын-Үүд сумын арван жилийн сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, Хилийн цэргийн дээд сургуулийг эрх-зүйч мэргэжлээр төгссөн. Онцгой байдлын байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байна. Ажлын гараа Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангиас эхэлж, 2011 оны нэгдүгээр сарын 07-ны өдрөөс ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлэгт аврагч-холбоочноор ажиллаж байна.



-Том ах маань Хилийн цэргийн 0108 дугаар ангид ажилладаг байсан учраас ах шигээ цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан минь их сургуулиа сонгох шалтгаан болсон. Оюутан байхдаа ханьтайгаа танилцаж байлаа. Тухайн үед хань маань Онцгой байдлын байгууллагад аврагчаар ажилладаг байсан нь надад нөлөөлж, эргэлт буцалтгүй энэ албыг сонгосон. Миний хань Н.Цоггэрэл дэд ахлагчаас дэд хурандаа, аврагчаас хэлтсийн дарга хүртэл 23 жил Онцгой байдлын албанд ажиллаж, цэргийн байнгын тэтгэвэртээ гарсан хүн байдаг.



-Ажиллах хугацаандаа эрэн хайх, аврах ажиллагаа, ой, хээрийн түймэр, тэсэрч дэлбэрэх бодис, химийн хортой бодис тээвэрлэх, мал амьтны гоц халдварт өвчний дуудлага, томоохон сургалт дадлагын холбоочноор 105 удаа 650 гаруй хоног үүрэг гүйцэтгэсэн. Мөн дэлхийн хэмжээнд хамарсан цар тахал ковид-19 өвчний үед 2020-2022 онд Онцгой байдлын ерөнхий газар, Улсын Онцгой комиссын нэгдсэн Шуурхай штабт 1065 хоног томилогдон үүрэг гүйцэтгэж, 81.300 удаагийн дуудлагыг хүлээн авч, иргэдийг мэдээллээр хангаж ажилласан. Дорнод, Хэнтий аймагт 2015 онд гарсан ой, хээрийн түймэрт 30 гаруй хоног, 2025 онд Төв аймгийн Батсүмбэр, Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагаанд нийт 37 хоног үүрэг гүйцэтгэсэн байна.



-Түүнчлэн өнгөрөгч 2025 онд Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын химийн хортой бодисыг ачих, буулгах үеийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих тээвэрлэлтийн бүлэгт аврагч-холбоочноор, Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 23 хоног үүрэг гүйцэтгэсэн зэргээр улсын хэмжээнд тохиолддог бүх төрлийн гамшиг, ослын голомтод ажиллаж байна.


-Иргэдээс ирж байгаа дуудлага, мэдээллийг хүлээн авдаг анхдагч албан тушаалтан нь дуудлага хүлээн авагч байдаг. Энэ утгаараа хариуцлага өндөртэй. Өөрөөр хэлбэл тухайн ажиллагааг зохион байгуулах авралын “зам” нь гэсэн үг. Үндэсний аврах бригад нь улсын болон олон улсын хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын үед шуурхай шилжин байрлаж агаарт, газрын гадаргуу, усны мандалд, усны гүнд, ууланд гээд бүх төрлийн аврах ажиллагааг зохион байгуулдаг онцлогтой.

 


-Онцгой байдлын алба хаагч байна гэдэг нэр төрийн хэрэг гэж боддог. Өргөсөн тангараг, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал. Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд 2016-2024 он хүртэл 6 жил “алхсан” минь үгээр илэрхийлэмгүй мөч байсан. Мөн өнгөрсөн 2025 онд Онцгой байдлын байгууллагын “Шилдэг холбоочин”-оор шалгарсан нь хамгийн том “итгэл” байлаа.



-Албаны хэмжээнд болон Толгойт, Сонсголон хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд зохион байгуулдаг спортын тэмцээн уралдаанд тогтмол оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, дартсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийг удаа дараа хүртэж байсан. Энэ дашрамд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хамт олон болон нийт ажилтан, алба хаагчдадаа “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан бүхэн ерөөлөөр дүүрэн байх болтугай. Баярлалаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах нь” төслийг эхлүүлэх семинарыг зохион байгуулж байна

Азийн гамшгийн бэлэн байдлын төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн хөгжлийн банктай хамтран  “Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах нь” төслийг дөрвөн улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал

Энэ удаагийн nematimes ярилцлагын булан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Холбоо зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Саранчимэгийг урьж, ярилцлаа.

Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа

Энэхүү судалгааны ажил нь химийн аюулгүй байдлыг хангах нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах нэг бүрэлдэхүүн болохыг тодорхойлж,  түүний аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх хүчин зүйл, үүрэг оролцоог нарийвчлан судалж, химийн аюулгүй байдал болон химийн аюулгүй байдлын онолын тодорхойлолтуудыг боловсруулж дэвшүүлсэн гэдгээрээ онолын ач холбогдолтой юм.