Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -17...-22 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, -7...-9 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.23-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 9х12 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.23-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр, эд хогшил, улсын дугааргүй мотоцикл болон загварын ачааны автомашины дугуйны хэсэг шатаж, хураалгаатай 5 ханатай гэр хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 36 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.02.24-ний өдрийн 05:03 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус худалдааны төвийн хашаанд 4х8 метрийн хэмжээтэй асар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн "Өвөр хөндий" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/. Иргэн А нь /сэтгэцийн эмгэгтэй/ 02.22-ны өдрийн 18:00 цагийн орчим хажуу айлаасаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан 02.23-ны өдрийн 01:55 цагаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:50 цагт сураггүй болсон газраас баруун урд зүгт 8 км-т, “Мухар-Эрэг” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Цасанд суусан: Увс аймаг, Бөхмөрөн сум 3 дугаар багийн "Хагын хөдөө" гэдэг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 120 км-т/ Бөхмөрөн сумаас Улаангом сум руу зорчиж явсан 5 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2026.02.23-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж “Toyota Prius 30” загварын суудлын автомашин /2 том хүн, 3 хүүхэдтэй/ цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/02/24
Шинэ мэдээУс цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд хоёрдугаар сарын 20-ны байдлаар 11 аймгийн 43 суманд цагаан зудтай, 13 аймгийн 47 сум цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.
2026/02/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/02/24
Шинэ мэдээмаргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.