Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +3...-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай, -5...-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд Дархадын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2 дугаар сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -26...-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3...-8 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хонхор”-ын "Задгай"-д худаг шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 14:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй худаг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багт хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход нийтийн орон сууцны 1 давхрын 2х1 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшинд дугуй засварын компрессор шатаж байсныг унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэх дуудлагыг 02.01-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны “Гүнтийн даваа”-нд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.1-ний өдрийн 18:44 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Фургон загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хогийн цэгт хог  шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 18:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 5 ханатай гэр, иргэн Ц-гийн эзэмшлийн 2х2 метрийн хэмжээтэй нүүрсний амбаарын баруун талын хэсэг болон иргэн А-гийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 02:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ний өдрийн 03:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “SX4255JV344” загварын зүтгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тухайн автомашины жолооч З /38 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Булган аймгийн Могод сумын Баянгол багийн “Түлээ-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км-т, сумын төвөөс урд зүгт 31 км-т/ 02.01-ний  өдрийн 21:54:45 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 21:57 цагт ООГХ-ээс ирүүлсэн. Могод, Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Архангай аймгийн Өлзийт сумын Өөлд багийн Засаг дарга болон Могод сум дахь “Амжиж анхааруулах станц”-ын сахиул нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Сарын дунджаар нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байгаа ба температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 74 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.