Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул /4/ 0.7-1 мм, Сүхбаатар /2/ 0.2 мм, Сэлэнгэ /1/ 0.3 мм, Төв /1/ 0.3 мм, Хэнтий /3/ 0.2-0.4 мм цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дарьгангын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -13...-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 02-р сарын 01-нд Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 3-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 31, 02-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +1...-4 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -15..-20 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 17:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй автомашины кузов засварын газрын дотор хэсэг болон дээврийн хэсэг, 12х18 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 2 дугаар давхрын 2 өрөөний хана, дээврийн хэсэг, засварын газар дотор байсан "Prius" загварын суудлын автомашин, "RX450h" загварын суудлын автомашин, "Premio" загварын суудлын автомашин тус тус бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 21 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 04:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн хашаанд 2х2 метрийн хэмжээтэй ил задгай хог, 1 метрийн хэмжээтэй хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/01/30
Шинэ мэдээСумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
2026/01/30
Шинэ мэдээ“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.
2026/01/30
Гадаад мэдээБУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.