Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Халх голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -12...-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 02 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи 30-наас 02 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +1...-4 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Төв аймаг, Эрдэнэ сум 1 дүгээр баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 06:29 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 35х20 метрийн хэмжээтэй 1 давхар үйлчилгээний зориулалт бүхий байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 29 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 12:09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход нийтийн байранд иргэн Д /түрээслэгч/-ийн 4х2 метрийн хэмжээтэй өрөө, дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Сайншанд сум Хайрхан баг дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 21:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 9х6 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн сэндвчин барилгын баруун урд булан шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо худалдааны төвийн барилга утаажилттай байна гэсэн дуудлагыг 01.28-ны өдрийн 22:56 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 48х16 метрийн хэмжээтэй худалдааны төвд 3 хөргөгч шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/01/29
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням өнөөдөр Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны цэргийн бүлгийн дарга, хошууч Андрю Адамстай цахим уулзалт хийлээ.
2026/01/29
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ