Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ

A- A A+

ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг таних ажил үргэлжилж байна гэж Үндэсний гамшгаас хамгаалах агентлаг (BNPB) мягмар гарагт мэдэгдэв. Өнгөрсөн бямба гарагаас эхлэн орсон аадар борооны улмаас тус мужид хөрсний гулгалт үүссэн байна. Жакартагаас зүүн өмнө зүгт 100км зайд орших тус муж нь уулархаг бүсэд оршдог бөгөөд хөрсний гулгалтын улмаас даваа гарагийн байдлаар 30 гаруй байшин барилга дарагджээ.

Мягмар гарагийн өглөө эрэн хайх, аврах ажиллагааг дахин эхлүүлж, эрэн хайх бүсийг өргөтгөхөд нэмэлт хүнд даацын техник хэрэгслийг байршуулсан байна. Эрлийн ажиллагаанд 800 орчим ажилтан оролцож байна гэж тус агентлаг мэдээллээ.

Мөн гамшгийн улмаас ойролцоогоор 685 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тосгоны  байгууллагуудын офисс болон бусад түр нүүлгэн шилжүүлэх төвүүдэд хоргодож байна гэж BNPB мэдэгдэв. Индонезид 10-р сараас 3-р сар хүртэл үргэлжилдэг борооны улиралд үер, хөрсний гулгалт тогтмол үүсдэг байна.

Эх сурвалж: Синьхуа

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

"ОХУ-д суралцагч Монгол оюутан залуусын волейболын аварга шалгаруулах тэмцээн"-д дэд байр эзэллээ

"ОХУ-Д СУРАЛЦАГЧ МОНГОЛ ОЮУТАН ЗАЛУУСЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН"-Д ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд онцгой байдлын удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтад алба хаагчид хамрагдлаа

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд онцгой байдлын удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтад алба хаагчид хамрагдлаа