Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул /4/ 0.1-0.3 мм, Дорнод /2/ 0.1-0.3 мм, Завхан /1/ 0.1 мм, Сэлэнгэ /3/ 0.1-0.3 мм, Хэнтий /2/ 0.2-0.3 мм цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23...-28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -16...-21 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -16...-18 градус хүйтэн байна
Төлөв байдал: 27-нд Халх гол хөндийгөөр, 28-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -2...-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн яндангийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 13:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Premio” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 21:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн У-ийн 12 мкв өрөөний шалны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/01/26
Шинэ мэдээТодруулбал, тус этгээд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 96100899, 80570899, 91004717, 94650899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт шалгалт хийхээр алба хаагчид очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан, авахыг завдсан тохиолдол гарсан байна.
2026/01/26
Шинэ мэдээУлсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.24-2026.08.30) нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 22 суманд аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2026/01/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ