Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 52 сум цагаан зудтай, 14 аймгийн 61 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Тодруулбал, Увсын Хяргас, Өндөрхангай, Ховд, Зүүнговь, Түргэн, Малчин, Цагаанхайрхан Ховдын Алтай, Үенч, Булган, Завханы Цэцэн-Уул, Тэс, Баянхайрхан, Баянтэс, Нөмрөг, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Өвөрхангайн Уянга, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянгол, Сант, Төгрөг, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Бүрд, Тарагт, Хайрхандулаан, Булганы Хангал, Баяннуур, Гурванбулаг, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Баруунбүрэн, Баянгол, Мандал, Зүүнбүрэн, Орхонтуул, Хушаат, Түшиг, Орхон, Хүдэр, Ерөө, Цагааннуур, Дархан-Уулын Шарынгол, Дархан, Орхон, Хонгор, Төвийн Зуунмод, Эрдэнэсант, Дорнодын Чойбалсан сумдын нутгаар цагаан зудтай.

Баян-Өлгийн Сагсай, Увсын Зүүнхангай, Өмнөговь, Тэс, Баруунтуруун, Давст, Сагил, Тариалан, Завханы Ургамал, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Тосонцэнгэл, Завханмандал, Их-Уул, Баянхонгорын Жаргалант, Галуут, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Булганы Бугат, Дашинчилэн, Рашаант, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Богд, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Цээл, Алтанбулаг, Баянчандмань, Угтаалцайдам, Заамар, Лүн, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Жаргалант, Дундговийн Луус, Хулд, Сайнцагаан, Дэрэн, Өндөршил, Хэнтийн Биндэр, Дэлгэрхаан, Мөрөн, Өмнөдэлгэр, Өндөрхаан, Жаргалтхаан, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сүхбаатарын Баяндэлгэр, Наран, Онгон, Дорнодын Чулуухороот, Баяндун, Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ
2026/01/23
Шинэ мэдээСумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
2026/01/23
Шинэ мэдээ“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.
2026/01/23
Гадаад мэдээБУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.