Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна

A- A A+

Онцгой байдлын байгууллагад он гарсаар өнөөдрийн /2026.01.23/ байдлаар  гол, нуурын мөсөнд цөмөрсөн 6 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлынн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа. 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ч  зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.

Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.

Иймд:

Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.

Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.

Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.

Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

Тодруулбал, тус этгээд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 96100899, 80570899, 91004717, 94650899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт шалгалт хийхээр алба хаагчид очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан, авахыг завдсан тохиолдол гарсан байна.

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.24-2026.08.30) нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 22 суманд аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ