Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 4-9 м/с. Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -30...-35 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -24...-29 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6...-11 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Цэлмэг, зөөлөн салхитай. Агаарын температур өчигдөр өдрөөс 2 градусаар дулаарч -18...-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар 4-9 м/с, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.22-ны 09:19 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Crown” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26 дугаар хороо агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.01.22-ны 12:17 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Ө-ийн 540 мкв агуулахын 5 дугаар хэсгийн 25 мкв хэсэгт бараа материал шатаж байсныг  ажиллаж унтраасан.      

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо хашаа шатаж байна  гэсэн дуудлагыг 2026.01.23-ны 03:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй айлын 3 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.01.23-ны 00:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 2 өрөө байрны тагт болон эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Хөвсгөл аймаг, Мөрөн сум гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2026.01.22-ны 17:52 цагт хүлээн авсан.    Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход 36х41 метрийн хэмжээтэй байшингийн залгаа 6х6 метрийн хэмжээтэй ажилчдын байрны гал тогооны хэсэгт гал гарч байсныг  ажиллаж унтраасан.          

Орхон аймаг, Баян-Өндөр сум байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.22-ны 14:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 7х10 метрийн хэмжээтэй  хүнсний дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Онцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.

Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Онцгой мэдээ №01 (223)

Онцгой мэдээ №01 (223)