Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -25...-30 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 2-7 метр, агаарын температур өчигдөр өдрөөс 3 градусаар дулаарч -21...-23 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 24-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 19-23-нд ихэнх нутгаар их төлөв баруун хойноос секундэд 3-8 метр, 24-25-нд ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур 22-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтэн хадгалагдаж, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -31...-36 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус, бусад нутгаар шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна. 23-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Гал түймэр:
Хөвсгөл аймаг, Тариалан сум 3 дугаар баг /аймгийн төвөөс зүүн зүгт 178 км, сумын төвөөс зүүн зүгт 18 км/ хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 06:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х6 метрийн хэмжээтэй өвөлжөөний дээвэр, хураалттай өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Приус-30” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо суудлын автомашин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн “Премио” загварын суудлын автомашины хөдөлгүүр, 5х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 41 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 01:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Увс аймаг, Тариалан сум Бургастай багийн “Морьт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 66 км-т, сумын төвөөс урд зүгт 47 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.20-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгаас Увс аймгийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Ford Expedition” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/01/21
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.
2026/01/21
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.