Өвөлжилтийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

A- A A+

"Хүмүүнлэгийн баг"ийн ээлжит хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал, ойрын хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт, хаваржилт хүндэрснээс үүдэн гарах зудын эрсдэлийн талаар хэлэлцлээ. Хурлыг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, НҮБ-ын Суурин зохицуулагч Яаап Вэн Хайердэн нар хамтран удирдсан юм.

Хурандаа Т.Баярхүү хурлыг нээж хэлсэн үгэндээ, "Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал цаашид хүндрэх магадлалтай байна. Тиймээс эрсдэлийг бодитоор үнэлэх, мэдээллийг цаг алдалгүй солилцох нь хүмүүнлэгийн хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.  Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт, агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн хийсэн үнэлгээгээр 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу байна" гэлээ. 

Хуралдаанд оролцогчид энэ үеэр цаг үеийн нөхцөл байдлын бодитой, шуурхай мэдээлэл нь хүмүүнлэгийн шийдвэр гаргалтын үндэс болохыг тэмдэглээд, төр, олон улсын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо. 

Өвөлжилт хүндэрч, ялангуяа хаврын улиралд мал төллөх үеэр эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан олон улсын байгууллагууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд хүмүүнлэгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

Тодруулбал, тус этгээд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 96100899, 80570899, 91004717, 94650899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт шалгалт хийхээр алба хаагчид очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан, авахыг завдсан тохиолдол гарсан байна.

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.24-2026.08.30) нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 22 суманд аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ