Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээний барилга байгууламжид гамшгаас хамгаалах төлөвлөгөөт  хяналт шалгалтыг  энэ сарын 05-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 


Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, баримт бичгийн шаардлагын хэрэгжилт, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний биелэлт болоод ажилтан, алба хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг шалгаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь болон байцаагчийн эрх зүйн баримт бичгийн хүрээнд арилгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.


Ингэснээр үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, байгууллагын аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.