“Монгол Улс дахь гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн тогтвортой үйл ажиллагаа, боловсрол төсөл”-ийг 2025-2027 онд Япон Улсын Токайн үндэсний дээд боловсролын систем болон Нагоя их сургууль хэрэгжүүлэх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх ухааны академи (ШУА)-тай хамтран ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг төслийн багийн гишүүд болох Нагоя их сургуулийн профессор Ясухиро Сузуки, Нагоя их сургуулийн профессор Шоко Иши, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн профессор С.Баттулга нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Төслийн хүрээнд Орхон, Өмнөговь, Дорнод, Ховд аймаг болон Улаанбаатар хотыг зорилтот бүс болгон сонгож, 50 сайн дурынхан, 100 багшийг чадавхжуулах, улмаар бүсийн хэмжээнд 2.185.000 иргэнд чиглэсэн гамшгийн боловсрол, эрсдэлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.
Төслийг гамшгийн эрсдэлийг бууруулах “Боосай карт”-ыг хамтран бүтээж, практикт нэвтрүүлэх, сайн дурынхны тогтолцоог бэхжүүлж, иргэдийн идэвх оролцоо, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд:
• Сайн дурынхныг идэвхжүүлэх: Орон нутгийн түвшинд төлөвлөгөө боловсруулах, үндэсний хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх;
• “Боосай карт”-ыг орон даяар түгээх: Телевиз, цахим орчинд сурталчлах, сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах замаар арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Төсөл хэрэгжсэнээр:
• Иргэдийн гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг, ойлголт бодитоор нэмэгдэх;
• Сайн дурынхны тогтолцоо илүү тогтвортой, зохион байгуулалттай болох;
• “Боосай карт” нь гамшгийн боловсролын үндсэн хэрэглэгдэхүүн, сургалтын хэрэгсэл болон төлөвших зэрэг ач холбогдолтой юм.
2026/01/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/14
Шинэ мэдээЕсдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.
2026/01/14
Шинэ мэдээТодруулбал, тус этгээд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 96100899, 80570899, 91004717, 94650899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт шалгалт хийхээр алба хаагчид очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан, авахыг завдсан тохиолдол гарсан байна.