Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө

A- A A+

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Засгийн газрын 2025 оны 230 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвартай сайтай 20 автомашин, зарим аймаг, сумдад цас ихээр орж зам даваа хаагдах үед ашиглах автогрейдер 2, ковш 5 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө. Мөн аймаг, сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээлийг олгож байна

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 77 хувьд цастай байгаа бол Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.

Ташрамд дурдахад, Өвөлөжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнуудаар ахлуулсан ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байгаа билээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

Тодруулбал, тус этгээд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 96100899, 80570899, 91004717, 94650899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт шалгалт хийхээр алба хаагчид очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан, авахыг завдсан тохиолдол гарсан байна.