Маргааш буюу нэгдүгээр сарын 15-аас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -25...-45 градус, өдөртөө -18...-35 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Өвлийн улиралд малын бэлчээрлэлтэд нөлөөлөх цаг агаарын хүйтэн нөхцөлийг агаарын температур, салхины хурдны хослол утгаар илэрхийлж болох юм. Өвлийн улиралд малын бэлчээрлэлт агаарын температур -32°C , салхигүй байх үеэс хүндэрч -41°C хүрэхэд саатдаг байна.
Иймд:
⚠️Малыг хэвтрээсээ даарахад анхаарч хашаа саравчны дулаан алдагдуулахгүй хадгалах ажилд анхаарах
⚠️Хүйтний оргил өдрүүдээр малыг тэжээх, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хужир шүү нэмэлтээр өгөх
⚠️Ялангуяа их хүйтэнд бог мал хашаа хороо, нөмөр нөөлөг газарт олноор бөөгнөрснөөс дарагдаж, үхэж хорогдох нөхцөл үүсдэг тул анхаарах
⚠️Малаа ойрын бэлчээрт энгэр ээвэр, нөмөр газраар бэлчээрлүүлэх

2026/01/14
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2026/01/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/14
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.