Чөлөөт: Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль хүртлээ

A- A A+

Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид хоёр алтан медаль хүртлээ.

Тодруулбал, 59 кг-ийн жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа  алтан медалийн эзэн болсон юм. Энэ нь түүний УАШТ-ээс хүртсэн 5 дахь медаль бөгөөд сүүлийн дөрвөн жил дараалан тэргүүлж байна.

 Харин 57 кг-ын жинд дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, алтан медаль хүртсэн нь түүний улсын аваргын гурав дахь алтан медаль боллоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.