Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2025 онд тавьсан зорилтын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2026 ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилгыг тодорхойлох хүрээнд “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт”-ыг энэ сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын 2025 оны зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, бодлогын баримт бичгүүд, түүний хэрэгжилтийн талаар холбогдох удирдлагууд танилцуулсан бол Монгол Улсын Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү "Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль, тогтоомж" сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Мөн тайлан, төлөвлөгөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх талаар анхаарах асуудал, байгууллага, албан тушаалтны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах арга зүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллахад анхаарах асуудал сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд мэдээлэл өгөх юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.