Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд, мөн хэлтсийн Ой, хээрийн түймэр хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Баттүвшин нар Онцгой байдлын сургуулийн багшлах бүрэлдэхүүн болон сонсогч, суралцагчдад “Обьектын болон ой, хээрийн гал түймрийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.01.09/ зохион байгууллаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрт тохиолдсон обьектын болон ой, хээрийн гал түймрийн бодит жишээн дээр тулгуурлан гал түймрийн үүссэн шалтгаан нөхцөл, гал түймрийн тархалтын онцлог, унтраах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, ажиллагааны давуу болон сул талыг онолын мэдлэг, практик туршлагатай уялдуулан дүн шинжилгээ хийж, анхаарах асуудлаар санал солилцсон юм.
Мөн шинэчлэн батлагдсан дүрэм, журам, стандарын өөрчлөлтийг танилцуулж Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зорилго, зорилтыг танилцууллаа.

2026/01/09
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2026/01/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/09
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.