Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд 310 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр гал түймэр, үер ус, цацраг, химийн ослын үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын аюулгүй байдал дээшилж, гал түймэр унтраах болон эрэн хайх, аврах ажиллагааны тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгслийн хангалт нэмэгдэж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч, ноён Мустафа Бүтүн нар хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцсон юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагтай 2005 оноос эхлэн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн хор уршгийг арилгах, алба хаагчдыг сургаж, дадлагажуулах, хүмүүнлэгийн тусламж хүргэх чиглэлээр хамтран ажиллаж байна.  

Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд 2016 онд өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг хүргэхэд дэмжлэг үзүүлсэн бол 2022 онд Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах хүрээнд туулах чадвар сайтай эмнэлгийн иж бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өгсөн юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Дуудлагын дагуу тухайн нийслэл, аймаг, дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 38 иргэний амь насыг авран хамгааллаа.

Томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа

Энэхүү дадлага сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын  гамшгаас хамгаалах төлөвлөгөө” болон салбар төлөвлөгөөг удирдлага болгож, болзошгүй гамшиг, ослын үед хариу арга хэмжээг хэрэгжүүлэх арга тактикийг туршиж, үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа.

Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.27-2026.08.03) нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.