Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт ойн 77.0 мянган га, хээрийн 870.0 мянган га буюу нийт 947.0 мянга орчим га талбай өртсөн бол 370 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан нь нийт зардал 185 дахин өссөн.

Бүртгэгдсэн түймрийн 63.5 хувийг иргэдийн дуудлага, мэдээллээр, 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр тандалт хийж илрүүлэн, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Ойн түймрийг унтраах ажиллагаанд давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагын 5300 гаруй алба хаагч, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, сайн дурын хэсгүүд, иргэд нийт 13.256 хүн, 2000 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан бол 3 нисдэг тэргээр нийт 55 удаагийн нислэг үйлдсэн байна. Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч 35-70 хоног түймрийн голомтод үүрэг гүйцэтгэжээ.
2026/01/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/09
Шинэ мэдээЕсдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.
2026/01/09
Шинэ мэдээТодруулбал, тус этгээд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 96100899, 80570899, 91004717, 94650899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт шалгалт хийхээр алба хаагчид очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан, авахыг завдсан тохиолдол гарсан байна.