Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна

A- A A+

Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ч  гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар буурсан байна.

Тодруулбал, ой, хээрийн гал түймрийн тохиолдол 2 дахин, обьектын гал түймрийн тохиолдол 22.4 хувиар  өссөн бол ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн тохиолдол 58 хувиар, биологийн гаралтай аюулт үзэгдлийн тохиолдол 49.3 хувиар, хүний үйл ажиллагаатай холбоотой ослын тоо 37.6 хувиар, усны осол 13.3 хувиар тус тус буурлаа. 

Харин тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн бол Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудад аюулт үзэгдэл, осол хамгийн их, Говьсүмбэр, Дундговь, Говь-Алтай, Завхан аймгуудад аюулт үзэгдэл, ослын тохиолдол хамгийн бага байна. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.