Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 07-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 08-нд нутгийн зарим газраар, 09-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 09, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна. 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.
Гал түймэр:
Өмнөговь аймаг, Ханбогд сум байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:40 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 5х10 метрийн хэмжээтэй байшинд эд зүйл шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо худалдааны төв дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 14:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 15х30 метрийн хэмжээтэй 1 давхар худалдааны төвийн 2х2 метрийн хэмжээтэй өрөөнд цахилгаан хуваарилах самбар, хана, тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 28 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 17:16 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Outlander" загварын суудлын автомашины хөдөлгүүр, бүхээг хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Арвайхээр Дэлгэрэх дэнж баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 04:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар дүнзэн байшингийн 5х4 метрийн хэмжээтэй өрөөний дотор хэсэг, эд зүйл шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 7 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 05:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Prius" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/01/06
Онцгой байдлын цагОнцгой байдлын байгууллагын 2025 оны онцлох үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэж байна.
2026/01/06
Шинэ мэдээЭнэхүү систем нь гамшгийн үеийн удирдлагыг бодит мэдээллээр шуурхай хангах, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, олон нийтэд гамшгийн аюул, эрсдэлийн мэдээллийг цаг алдалгүй хүргэж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийт 12 дэд системээс бүрдэх юм.
2026/01/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ